

Яг үнэнийг хэлэхэд ийшээ явна гэд
эг бол алдар гавьяа, үхэл хоёрын аль руу нь ч явж байж магадгүй гэдгээ уулчин бүр ойлгодог.

Хэдийгээр бие цогцос нь эндээ мөнхөд үлдэх ч нэр алдар нь улс орондоо, уулчдын дунд дуурсагдан үлддэг.

Ихэвчлэн цөөн хүнтэй, сайн дурын уулчид ийм эмгэнэлтэй учирдаг. Ийм байдлаар явахад өртөг нь хямд 25-60 мянган ам.доллар байдаг л даа. Ийм л болохоор заримдаа амь насаараа төлөхөд хүрдэг. Тэнд лавтай 150, 200 ч юм уу уулчин мөнхөд үлдсэн гэдэг. Ер нь л хараар авирсан улс тэнд үлддэг дээ.

Аврах боломжтой атал хэн нэг нь туслаагүйгээс болж уулчид амиа алдсан тохиолдол бас байна. 1996 онд японы Фукуока их сургуулийн хэсэг уулчид Эверестэд авирч байж. Гэтэл тэдний бараг зэргэлдээ энэтхэгийн гурван уулчин аюулд ороод хөлдөх дээрээ тулж өнөөдүүлээс тусламж гуйсан ч япончууд хажуугаар нь өнгөрөөд явчихсан байна. Японы уулчид оргилд гараад баяр хөөртэй эргэж ирэхэд энэтхэгчүүд хөлдөөд үхчихсэн байсан гэдэг.

Энэ бол Эверестэд хамгийн анх гарсан хүн ч байж мэднэ. Меллори 1924 онд хамтрагч Ирвингтэй оргил руу авирсан гэдэг. Хамгийн сүүлд тэднийг оргилоос 150 метр зайд байхыг нь дурангаар харсан, дараа нь үүлшээд харагдахаа больсон байна. Тэгээд л тэд эргэж ирээгүй. Хожим нь 1999 онд 8290 метрт гарсан уулчид сүүлийн 5-10 жилд энд амь алдсан олон уулчны шарилтай таарсны нэг нь Меллорийн шарил байсан байна. Ирвингийн шарил олдоогүй, харин олсон бэхэлгээ нь хутгаар огтолсон байснаас үзэхэд тэрээр нөхрөө аврахын тулд татлагаа огтолж өөрөө хавцал руу ниссэн байж магадгүй.

Энд мөнх нойрссон уулчдыг үнэндээ хэн ч авч доош буулгадаггүй. Ийм өндөр лүү нисдэг тэрэг гардаггүй, уулчид болохоор яаж ч 50-100 кг ийм ачааг үүрч буух билээ. Ингэхээр л эндээ мөнх нойрсч үлддэг байна.

Уулчид тэгэхээр ийм арчаагүй, амиа бодсон хүмүүс үү гэсэн асуулт гардаг. Үнэнийг хэлэхэд амиа алдсан олон хүн өөрийнхөө буруугаас болсон л доо. Гэхдээ амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн ч эрэлхэг зориг гаргасан хүн алийг тэр гэхэв. Америкийн Френсис Арсентьева хүчил төрөгчгүйгээр хоёр хоног Эверестийн өмнө талд хоёр хоног явж дээд амжилт тогтоосон.
No comments:
Post a Comment