Tuesday, April 23, 2013

Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?


Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?


Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrentтуслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. 

Давуу талууд:

Маш хурдан - ганц сервер компьютераас биш маш олон хүний компьютераас зэрэг татах боломжтой тул хурд өндөр байдаг
Дунд нь зогсоогоод үргэлжлүүлж татах боломжтой
Бусад warez сайтууд шиг холбоос нь үхнэ гэсэн ойлголт байхгүй
Олон жижиг хэсэг болгосон зүйл татаад задлаад төвөг удаад байхгүй, нэг л зүйлээ татаад эхлүүлсэн бол болоо. Warez сайтуудаас бол хамаагүй амар
Бараг бүх програм, шинэ кино зэргийг маш амархан хайж олоод татаад авах боломжтой байдаг

зэрэг давуу талуудтай. Би өнөөдөр зөвхөн torrent-г илүү түлхүү танилцуулах болно. Мэдээж та өөрөө бол eMule, Limewire зэрэг бусад p2p сүлжээ, програмуудыг туршаад үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Зарим хүмүүс p2p сүлжээнээс юм татахад илүү вирустэй байдаг гэж буруу ойлгодог. Яг тухайн програмыг өөрийнх нь албан ёсны сайтаас нь татаад, мөнгө төлөөд хэрэглээгүй л бол бусад варез сайтаас татахад, кракдаад хэрэглэхэд мөн л адил ихэвчлэн л вирустэй байдаг. Тэгэхээр нэгэнт л варез сайтаас юм татаж хэрэглэдэг бол торрентоос айх хэрэггүй. Бас кино, дуу зэрэг бол харьцангуй вирус тараагаад байх нь гайгүй байдаг.

Торрентоор юм татахад эхлээд torrent client буюу торрент татагч програмыг суулгах хэрэгтэй. Програмын хувьд нэлээд их сонголт байдаг бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг, алдартай үнэгүй 3 торрент клиент програм нь:

Vuze (Azureus) - Нээлттэй эх бүхий өндөр чадамжтай програм. Гэм нь компьютерын чадал их шаарддаг, RAM их иддэг сул талтай. Харин маш их боломжтой. Өндөр чадалтай компьютертай хүмүүсийн хувьд сайн сонголт.
uTorrent - Хөнгөн ажиллагаатай, энгийн маш алдартай торрентоор татагч програм.
BitTorrent - Бас нэгэн өргөн хэрэглэгддэг торрентоор татагч програм.

гэсэн програмууд байдаг. Энэ удаад би та бүхэнд нэгэн жижиг видео хичээлийг мөн толилуулж байна:

No comments:

Post a Comment