Tuesday, April 23, 2013

Интернэтэд 60 секунд бүр юу хийгддэг вэ?


Интернэтэд 60 секунд бүр юу хийгддэг вэ?


Бид бүгдийн амьдралд 60 секунд гэдэг нээх их хугацаа биш юм шиг санагдана. Харин интернэтийн амьдралд энэхүү 60 секунд нь хичнээн их хугацаа болох энэ хугацаанд ямар их зүйлс хийгдэж байдгийг дараах тоо баримтыг уншаад та бүхэн ойлгох байхаа.

- Дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google – с 694,445 хайлт хийгддэг
- Flickr – руу 6,600 гаруй зураг хуулагддаг
- YouTube – рүү агууламжаараа 25 гаруй цаг гарах хэмжээтэй 600 видео хууллагддаг
- Олон нийтийн харилцааны сайт болох Facebook – руу 695,000 статус өөрчлөгдөж, 79,364 зураг 510,040 сэтгэгдэл нэмэгддэг
- 70 шинэ домайн хаяг бүртгэгддэг
- 168,000,000 гаруй э-шуудан илгээгддэг
- Олон нийтийн харилцааны сайт болох Twitter – т 320 шинэ хэрэглэгч болон 98,000 шинэ жиргээ нэмэгддэг.
- IPhone – ы аппликейшинууд 13,000 удаа татагддаг
- Микро блогчидын талбар болох Tumblr – т 20,000 шинэ мэдээ нийтлэгддэг
- FireFox програмыг 1,700 удаа татдаг
- Нийтийн блог индэр болсон WordPress 50 удаа татагддаг бол WordPress – ын нэмэлт хэрэгслүүдийг 125 удаа татдаг
- LinkedIn хэмээх мэргэжлийн сүлжээний сайтад 100 шинэ хэрэглэгч шинээр бүртгэгддэг
- YahooAnswer.com –д 40 шинэ асуулт асуугддаг
- Answer.com-д 100 гаруй асуулт асуугддаг
- Дэлхийн хамгийн том контент агуулдаг сайт болох Associated Content-д шинээр нэг өгүүлэл нэмэгддэг
- UrbanDictionary.com – д нэг шинэ тодорхойлолт нэмэгддэг
- Craiglist – д 1,200 гаруй шинэ зар нэмэгддэг
- Skype – ын хэрэглэгчдээс 370,000 гаруй минутын дуут яриа хийгддэг
- Интернэтээр радио түгээгч Panfora – р 13,000 гаруй цагын хөгжмийн урсгал дамжиж байдаг
- Дэлхийн хамгийн том олон нийтийн хэвлэлийн компани Scribd – д 1,600 гаруй шинэ ном нэмэгдэж байдаг байна

Дээрх бүгд 60-хан секундад хийгдэж байдаг гээд бодхоор хавтгай дэлхий болох интернэтийн амьдрал үнэхээр агуу юм гэдэгтэй маргах хэн байх вэ.

No comments:

Post a Comment