![Чимээгүй толгод 2 [MON/ENG] Чимээгүй толгод 2 [MON/ENG]](http://www.gaval.net/uploads/posts/2012-03/1331376985_sil.jpg)
Гарсан он: 2002
Төрөл: Аймшиг
Бүтээгч: KCET
Нийтлэгч: Konami
Платформ: PC
Тоглоомын хэл: МОНГОЛ/English
Мэри болон Жеймс нар аз жаргалтай хосууд, тэд нэгэн удаа Толука нуурын ойролцоох Чимээгүй толгод хэмээх газар амьдралынхаа чухал мөчүүдийг хамтдаа өнгөрүүлэх бөгөөд Жеймсийн эхнэр Мэри тэндхийн үзэсгэлэнт газрыг орхиж явахаасаа өмнө нөхөрөөсөө түүнийг дахиж Чимээгүй толгодод дагуулж ирэх талаар амлалт авдаг. Гэвч цаг хугацаа урссаар Мэри эдгэрэшгүй өвчин тусдаг харин үүнийг мэдсэн нөхөр нь сэтгэлийн гүн хямралд орж хайрт эхнэрээсээ алхам үл холдоно. Тэрний зүрх эмтэрч эхнэрээ аль болох зовоохгүйг хичээх болов ч нэгэнт хайрт гэргий нь өнгөрчээ. Төд удалгүй гурван жилийн дараа Жеймсд Мэригээс гэсэн хаягтай захиа ирэх бөгөөд сэтгэцийн хямралаасаа бүрэн ангижирч чадаагүй тэрээр эхнэрийнхээ нэрийг хараад огтхон ч эргэлзэлгүй Чимээгүй толгодын зүг хөдлөнө.
Танилцуулга:
Уг тоглоомыг Монголчлон та бүхэндээ хүргэж буй Х.Гарьд миний бие энэ Монгол хувилбарын давуу болон дутагдалтай талуудыг доор бичлээ.
Давуу талууд:
Мэдээж хэрэг уг тоглоом нь монгол хэл дээр, үүгээрээ тоглоомын утгыг Монголчуудад ойлгуулахад дөхөм болж өгсөн. Мөн зөвхөн харилцан яриа, гүйцэтгэж буй үйлдэлүүдийн тайлбаруудаас гадна газрын зураг, үндсэн цэс, текстур гэх мэт зүйлсийг Монгол болгосон байгаа.
Дутагдалтай талууд:
Цэс мөн шаардлагүйн улмаас зарим тэмдэглэлүүдийг орчуулаагүй болно. Ө болон Ё үсгүүдийг е үсгээр орлуулсан байгаа.
Систем:
• Windows XP/ME/2000/98
• 1 GHz Pentium or Athlon processor
• 128 MB RAM
• 3D accelerator card w/64 MB VRAM
• DirectX 8.1 or higher (included)
• 2 GB free hard disk space
Энд би тайлахад тун хэцүү хэдэн оньсогын тайллыг бичин үлдээлээ...
1. Цэнхэр горхи зочид буудал: 1р давхрын зоостой оньсого
Энд гурван зоосыг 5н нүхэнд зөв байрлуулах шаардлага гардаг.
Зөвлөгөөн дээр дараахыг бичсэн байгаа:
Тeгсгeлийн нэг хэсэгт урт хайрхан байх болно.
(Хамгийн сүүлд могой байрлана)
Бvсгvйн aрд салхи эгшиглэнэ.
(Ялтан бүсгүйн ард хоосон нүх байна)
Хeгшин нэгэн могойн ойролцоо суудаггvй,
(Өвгөний дүрстэй зоосыг бүсгүйн урд байрлуулна)
( ) (Ө) (Б) ( ) (М)
2. Хөгжмийн хайрцаг
Энд гурван хайрцагийг байрлуулах шаардлага гардаг. Диснейгийн хүүхэлдэйн кинонуудыг үзэж байсан бол ядах юмгүй онсогыг нь тайлна :D
Зөвлөгөөн дээр дараахыг бичсэн байгаа:
Гvнжийн суудал.
Vг дуугарч чаддагvй нэгэн.
Хайрт залуугийнхаа төлөө хүн болон хувирсан усны савдаг. Тэрээр хүн болон хувираад ярих чадвараа алддаг шүүдээ.
Гvнжийн суудал.
Харанхуй шeнe ордонгоос зугтсан нэгэн.
Ээдээ, салганаж явж байгаад өрөөсөн шаахайгаа алддаг тэр нөхөр...
Гvнжийн суудал.
Vхлээс сэрсэн нэгэн.
Хортой алим гудраад үхэнгээ алдсан тэр нөхөр...
Татах холбоосууд: 1GB 1-9part
- http://share.gogo.mn/bTK7IJDvFv48071345703059
- http://share.gogo.mn/7Z87daNYnh79281335233919
- http://share.gogo.mn/Ucncrbxpg928011335233923
- http://share.gogo.mn/CPPRylMQg078991335233929
- http://share.gogo.mn/v6SK8td41o75901335233924
- http://share.gogo.mn/6CHBK6tE3s67051335234108
- http://share.gogo.mn/yrqqrSNqeE24811335234134
- http://share.gogo.mn/ikBGLRd9RF87161335234353
- http://share.gogo.mn/LdHpNeelqJ69661335234425
No comments:
Post a Comment