Saturday, April 13, 2013

Эх ур сургамжит өгүүллэг


Нэг настай байхад чинь таныг өөрийн гараар хооллож ундлан,угааж цэвэрлэн бүхий л зүйлийг чинь хийсэн.Шөнөжин уйлж,нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан.Хоёр настай байхад чинь танд алхахыг зааж өгсөн.Дуудахад нь зугтааж түүнд хариу барьсан.Гурван настай байхад чинь танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн.Энгэр заам,ширээн доогуураа асган байж түүнд хариу барьсан.Дөрвөн настай байхад тань гарт чинь өнгө өнгийн харандаа бариулсан.Зураг зурж байна хэмээн гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.Таван настай байхад тань таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон.Харсан шавар шавхай болгоноо туучиж түүнд хариу барьсан.Зургаан настай байхад тань,таныг сургуульд хүргэж өгсөн.Гудамжинд “Би сургуульд явахгүй ээ” хэмээн чарлан уйлж хариу түүнд барьсан.Долоон настай байхад тань,танд бөмбөг бэлэглэсэн.Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан. Есөн настай байхад тань,танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн.Нэг өдөр ч болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан.Арван настай байхад тань,найзуудын төрсөн өдрүүдээс авахуулаад бужгийн хичээл хүртэл бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн.Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй гүйн түүнд хариу барьсан.
Арван нэгэн настай байхад тань,таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан. ” Та бидэнтэй битгий суу! Өөр газар суу” хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.Арван хоёр настай байхад тань,муу үлгэр дууриалтай зарим ТВ- ийн программуудыг үзэхийг хориглосон.Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.Арван таван настай байхад тань,гадаад руу зуны амралтанд явуулсан.Нэг мөр ч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан.Арван долоон настай байхад тань найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн.Нэг ч утасдалгүйгээр санааг нь зовоож түүнд хариу барьсан.Арван есөн настай байхад тань,сургуулийн чинь төлбөрийг төлсөн.Сургуулийн хотхонд машинаар хүргэж, ачаа тээшийг чинь зөөж өгсөн.Найзууддаа шоолуулахаас ичин сургуулийн үүднээс хурдхан явуулж түүнд хариу барьсан.
Хорин нэгэн настай байхад тань ажил мэргэжил,карьерийн тань талаар зөвлөгөө өгөхийг хүссэн. ”Би тань шиг болохыг хүсэхгүй байна” хэмээн ширвэж түүнд хариу барьсан.Хорин хоёр настайд чинь оюутны төгсөлтийн баярт ирж бахархалтайгаар таныг тэврэн үнссэн.Төгсөлтийн зугаалгын мөнгө нэхэж түүнд хариу барьсан.Хорин дөрвөн настайд тань,удаан хугацаагаар үерхэж байгаа найз залуутай чинь танилцахыг хүссэн.”Хэзээ танилцуулахаа би мэдье!” хэмээн аашилж түүнд хариу барьсан.Хорин таван насанд тань хуримын бүхий л зүйлийг таньд бэлдэн таны өмнөөс хамгийн их баярлаж догдолсон. Холоос хол нүүж түүнд хариу барьсан.
Гучин насанд тань хүүхдийн асаргааны талаар танд зөвлөгөө өгч тусалсан. ”Энэ хоцрогдсон аргуудыг одоо хэрэглэхээ боливол таарна” гэж мэдэмхийрэн түүнд хариу барьсан. Дөчин насанд тань тан руу залган ойр дотны нэгэн хамаатны тань төрсөн өдөр удахгүй болох гэж байгааг сануулсан. ”Ээжээ хийх ажил их байна. Амжихгүй” хэмээн түүнд хариу барьсан.
Тавин насанд тань хүндээр өвчлөн хэвтсэн.Хагас бүтэн сайнд түүн дээр очиход тань маш их баярласан ч хөгшчүүдийг хүүхэд мэт аашилдгийг нь гайхан түүнд хариу барьсан.Гэтэл нэг л өдөр тэр хорвоогоос хальсан.Тэр мөчийг хүртэл түүнд зориулж хэлээгүй болон хийгээгүй бүхэн зүрхийг тань эмтлэн аянга мэт буусан…

No comments:

Post a Comment